Дэлхийн унадаг дугуйн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Mongolian Cycling Federation, Дугуйтай ГЭР БҮЛ / Cycling Family PARTNERSHIP -тай хамтран “UB Bike Tour” аяллыг өнөөдөр зохион байгуулж байна.
Скай резорт цанын баазаас эхлэн Богдхан уулыг нар зөв тойрч, Төв аймгийн Зуунмод хот – Манзушир хийд- Буянт-Ухаа спорт цогцолборт хүрэх маршруттай аялалд
– Нүүдэлчин
– Neo cycle mountain bike
– Говьсүмбэр
– УДА зэрэг 10 гаруй клубын 12-80 насны 100 гаруй тамирчид, дугуйчид оролцож байна.
� Тус газраас цаашид энэхүү аяллыг олон улсын унадаг дугуйн фестиваль болгон зохион байгуулахаар зорьж байна.