• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“POWER EXPO FESTIVAL 2023” шоу фестивал 4 өдрийн турш зохион байгуулагдана

ByAdministrator

May 25, 2023

“POWER EXPO FESTIVAL 2023” шоу фестивал 2023 оны 06 сарын 01-04 өдрийг дуустал 4 өдрийн турш зохион байгуулагдана

🚗 11 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй шинэ өнгө төрх, шинэ цар хүрээ, шинэлэг бүхнийг шингээсэн “POWER EXPO FESTIVAL 2023” экстрим, экспо, энтертайнмент шоу фестивал 2023 оны 06 сарын 01-04 өдрийг дуустал 4 өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбай Авто худалдааны цогцолбор төвийн 25 га газрыг хамран зохион байгуулагдана.

🚗 EXTREME төрлийн бүх авто мото спорт үзүүлбэр шоу

EXPO бүх төрлийн үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэн

ENTERTAINMENT гадаадын болон дотоодын уран бүтээлчдын нэгдсэн хөгжмийн наадам гэсэн хэсэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

🚗 Автомашин сонирхогч, нийлүүлэгчдийг нэгтгэн хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах, дэлхийн чиг хандлага болоод технологиийн дэвшлийг мэдрүүлэхээр зорихын сацуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, сурталчлах чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн хөтөлбөртэйгээр 4 өдрийн турш “Авто Худалдааны цогцолбор”-т зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: VIP AUTO CLUB , VEP

Хамтран зохион байгуулагч: НЗДТГазар, Mongol TV