🎼 Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг Монгол улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан орчин үеийн техникийн дэвшилтэт шийдэл болсон Immersive Projection Mapping буюу 360 градусаар цацруулагч проектор дээр суурилсан дүрст үзүүлбэр бүхий Ардын Язгуур урлагийн шоу бэлэн боллоо.

🎼 Сонирхуулахад, тус шоу нь ард түмний дунд төдийлөн түгээгүй ховор хөгжмийн зэмсэгүүдээр найрал хөгжмөө бүрдүүлж, Уртын дуу, Монгол бүжиг, Хөөмий зэрэг үндэсний урлагийн олон төрлийн үнэт мөн чанарыг нь алдагдуулалгүйгээр, шинэлэг байдлаар хөтөлбөрөө бэлтгэсэн байна.

🎼 Орижин Шоу, Хүүхдийн парк дахь нуурын баруун талд байрлах White Rock Center-т нээлтийн тоглолтууд 6 сарын сүүлээр эхлэх бөгөөд 7,8 сарын турш долоо хоногт 4 удаагийн давтамжтайгаар тогтмол 18:00 цагаас үзэгчдэд хүрнэ. Шоуны бас нэгэн онцлог болсон хоол үйлчилгээтэй үзвэрүүд нь зөвхөн Бямба гаригт байх юм. Хуваарьт тоглолтуудаас гадна захиалгат үзвэрүүдийг нэмэлт хуваарь гарган зохион байгуулж болохыг зохион байгуулагчдийн зүгээс дурьдсан юм.

🎼 Дэлгэрэнгүй мэдээллийг шоуны цахим хаяг болох www.origins.mn сайт, Facebook.com/OriginShow хуудаснаас авах боломжтой бөгөөд захиалгыг info@origins.mn цахим шуудан болон 94948494 дугаараар авна.

#Origin#WelcometoMongolia#CityofNomads#Traditional#New#ProjectionMapping