Азийн 6 дахь удаагийн Гимнастрада “Олон улсын гимнастикийн фестиваль” 2024 оны 9-р сард Монгол улс, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ хүрээнд Монголын Гимнастикийн Холбоо, Олон Улсын Гимнастикийн Холбоо Нийтийн Гимнастикийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацүо тэргүүтэй төлөөлөгчид зохион байгуулалтын ажилтай танилцахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
Одоогийн байдлаар Олон улсын гимнастикийн фестивальд 20 орны 2000 орчим тамирчид оролцох хүсэлтээ ирүүлээд байна.