“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, HiPay аппликэйшнээр хийх юм.
Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна.
Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.