Жил ирэх тусам “Playtime”-д очих сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж хөгжмийн гайхалтай хөг эгшгийг мэдрэх гэж ирдэг энэ festival олон хүмүүсийн чин сэтгэлээсээ хүлээдэг өдрүүдийн нэг яахын аргагүй мөн.
Тэгвэл “Playtime” хөгжмийн наадмын энэ жилийн эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд өчигдөр 13:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа. “Pre-event” нэртэй өдөрлөгт шинэ залуу долоон хамтлаг уран бүтээлээ үзэгчдэд сонсгож нэгэн амралтын өдрийг гайхалтай болгож өглөө.
Үүнд:
- A dawn is
- Kade x Grey
- The shy poopers
- Eccession
- Vagaband
- Deaf cats
- Teresa in the moon гэх хамтлагууд уран бүтээлээ толилуулаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” ТББ-тай хамтран “Playtime” хөгжмийн наадмыг энэ оны долдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон билээ.
Энэ жилийн хувьд “Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны 20 уран бүтээлч хүрэлцэн ирнэ. Мөн Монголын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.