“Байкал Трэвел Март” арга хэмжэээнд оролцлоо

“Байкал Трэвел Март” арга хэмжэээнд оролцлоо

2023 оны 4-р сарын 7-9-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Байкал Трэвел Март-д Монгол улсаа төлөөлөн 14 ТО компани оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Монгол, Оросын тур компаниуд хамтран ажиллах 19 гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурав. 📑

Түүнчлэн, МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр дугуй ширээний ярилцлаганд оролцож, илтгэл тавьлаа. Арга хэмжээнд ОХУ-ын ГосДумын АЖ, АЖ-ын дэд бүтцийн асуудал хариуцсан хорооны дарга Сангаджи Тарбаев болон ОХУ-ын ББНУ-ын ЗГ-ын тэргүүн Алексей Цыденов нар монголын талбайгаар зочилж, манай АЖ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав.

4-р сарын 26-29-нд Эрхүү хотноо болох Орос-Монголын бизнесменүүдийн. форум үзэсгэлэнд манай тур операторуудад үнэгүй талбай өгөхөөр болсон тул сонирхсон байгууллага, ААН саналаа ирүүлнэ үү.

📞Холбоо барих: 99191642