Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” Олон Улсын хөгжмийн наадмыг 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон.
Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны 4-р сарын 30-ны Ням гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. “PRE-EVENT -д A dawn is, Kade x Grey, The shy poopers, Eccession, Vagaband, Deaf cats, Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.
“Playtime хөгжмийн наадам нь Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулагддаг.
Энэ жилийн хувьд “Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны нийт 20 гадаад болон Монголын 170 гаруй уран бүтээлчид 3 хоногийн турш 10 тайзнаа уран бүтээлээ толилуулах юм.