Монгол Улсын засгийн газрын 2023 оны 3-р сарын 29-ний өдрийн 145 тогтоолоор Хөгжлийн тэргүүлэх чиглэл болон Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг баталсан бөгөөд #АялалЖуулчлалын мэргэжил тус жагсаалтад багтсан байна.
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Боловсролын зээлийн сан”-аас олгодог сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой боллоо.