Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын Зайсангийн амнаас Баруун ширээт буюу Дугуйн цагаан хүртэлх явган алхалтын замыг 2016 онд тохижуулж, Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгснөөр нийслэлчүүд бидний амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдсэн.
Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран тус алхалтын зам дагуух орчны хог хаягдлыг цэвэрлэн, бүтээн байгуулалтын арчлалт, хамгаалалтын байдалтай танилцлаа.
Харамсалтай нь алхалтын зам дагуу хог хаягдал ихээр үүсч, алхагчид амарч суухад зориулагдсан сүүдрэвч, ширээ, сандал, мэдээллийн самбар зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын арчлалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаагаас үүдэн эвдэрч, хэмхэрсэн, төмөр зүйл болон үзэг харандаагаар сараачсан байдалтай байна.