БНСУ-аас 7 хоногт 500-600 хүүхдийн аялал зохион байгуулна

БНСУ-аас 7 хоногт 500-600 хүүхдийн аялал зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В. Батчимэг нар БНСУ-ын “Миний ногоон” судалгааны төвийн тэгрүүн На Ми Э, “Чандмань травел” ХХК-ийн захирал н.Өлзийсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

📍 Уулзалтын хүрээнд БНСУ-аас 7 хоногт 500-600 хүүхдийн аяллыг 5-10 сарын хооронд зохион байгуулах талаар санал солилцлоо. Энэхүү аялалд ахлах ангийн сурагчид хамрагдах 3 шөнө 4 өдөр Улаанбаатар хот орчимд аялан, нүүдэлчин ахуй соёлын талаар мэдлэгтэй болж, ЕБС-ын сургуулийн сурагчидтай танилцан мод тарих юм.