“Монголд зочлох жил – 2023 – 2025” арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна. Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм. Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцож байна
You are Here
- Home
- “Жорлон” Үндэсний чуулган болж байна