“Жонон хар” монголын анхны морин хуурын музей нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотой аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Тур оператор компаниудад зориулж өөрсдийн үйл ажиллагааг таниулсан өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний ХӨТӨЛБӨРТ:
– Морин хуурын түүхийг харуулсан богино хэмжээний кино
– Морин хуурын музей
– Ардын урлагийн тоглолт
– Морин хуурын VIP урлан үзэж сонирхохоос гадна сувинер шопоор зочилж бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
Энэхүү өдөрлөгт ирсэнээр:
– Жуулчиддаа үзүүлэх музейн орчин болоод, тоглолтыг бодитоор үзэж танилцах, хамтран ажиллах гэрээ байгуулах юм.
Нэг удаа 30-50 хүн хүлээн авах хүчин чадалтай тул ирэх байгууллагууд 99062970, 86062970 дугаарын утсаар бүртгүүлнэ үү! Үнэ төлбөргүй болно.
Хаана: Сансарын колонкоос Эмарт явах зам дагуу РЦНК-ийн замын эсрэг талд “Palazzo office” 101 тоот.
Үйл ажиллагааны цагийн хуваарийг доорх мэдээллээс авна уу.