Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтэн хэлтнүүдийн баяр” –ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Fête de la Francophonie буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг 24 дэх жилдээ энэ сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулагдах ба Франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагааг танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явагдана.
Урлагийн тоглолтод СУИС-ын мэргэжлийн ангийн оюутнууд, Нийслэлийн ЕБС-ын 1-р сургуулийн сурагчид болон “The Voice of Mongolia” шоуны ялагч Г.Даваадалай нар оролцож ая дуугаар өргөж, DJ Løwne хөгжмийн сэтээ толилуулна. Мөн энэ үеэр Францын богино хэмжээний кино үзүүлэхээс гадна ЮНЕСКО-ийн биет өвд бүртгэгдсэн Францын үндэсний багет талхны танилцуулга, хоол, хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ явагдана.