Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монгол оллэ” нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-аас сайн дурын ажилтнууд нэг сараас эхлэн Улаанбаатар хотноо ажиллаж байгаа билээ.

✅ Сайн дурын ажилтнууд хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд Монгол улсын их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн оюутнуудтай хамтран жилийн хугацаанд төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо. Тэд олон нийтэд хүрээлэн буй орчноо хайрлах, хамгаалах талаар боловсрол олгох, явган алхалтын замыг арчлах, цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлэх болон явган аяллын эвент зохион байгуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

✅ Тус газраас “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт явган аяллын 3 замыг тохижуулсан бөгөөд “Улаанбаатар” олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулж, БНСУ, Япон зэрэг улсаас явган аялагчид ирж оролцдог юм.

Монгол Оллэ/Mongol Olle/몽골올레

#visitulaanbaatar

#visitmongolia

#зөв_цэвэр_аялъя