Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээллэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
НАДААС
ТАНААС
БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ…
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагч та бүхнийг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ “ аянд нэгдэхийг уриалж байна.