• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

ФРАНЦЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨРЛӨГ БОЛНО

ByAdministrator

Mar 13, 2023

🇫🇷 Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтэн хэлтнүүдийн баяр” –ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

🇫🇷 Энэ хүрээнд Fête de la Francophonie буюу “Франц хэлтнүүдийн баяр” Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг 24 дэх жилдээ энэ сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөгийн үеэр олон төрлийн соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүргэж байна.

• 3-р сарын 10-нд нээлтийн үйл ажиллагаа

• 3-р сарын 10,11-ний өдрүүдэд Франц хэлтэн орнуудын кино наадам

“Тэнгис” кино театрын дэлгэцнээ монгол хадмалтайгаар үнэ төлбөргүй гаргана.

• 3-р сарын 11-25-ны өдрүүдэд : Франц хэл дээрх тэмцээн уралдаан

Цээж бичиг, шүлэг, дуу, бүтээлч зураг, 10-н үгээр наадья, Алтан өд тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Тэмцээнүүд нь хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд нээлттэй явагдана.

• 3-р сарын 18 : Франц хоолны дугуйлан.

Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн бэлтгэх талаар сонирхуулах ба жорын дагуу Voilà рестораны ахлах тогоочийн заавраар амтат жороос суралцана.

• 3-р сарын 25 : Хаалтын тоглолт.

Тэмцээн тус бүрийн шилдэг оролцогчдын үзүүлбэр тоглолт болон 24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах баяр дүүрэн мөч

• 3-р сарын 26-нд : “Франц хэлтэн орнуудын хотхон” Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг

Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулагдах ба Франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагааг танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явагдана.

🇫🇷 Тэмцээнд бүртгүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та манай Facebook хуудаснаас авна уу: https://www.facebook.com/profile.php?id=100063831444481

Холбоо барих: Clara Desneulin, Монгол-Францын төвийн соёлын төслийн ажилтан, culture@afm.mn

Б.Цэцэгбаяр, Монгол дахь Кампус Францын төлөөлөгч ecf-ub@afm.mn