ТАЛЫН САЛХИ ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛЬ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ТАЛЫН САЛХИ ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛЬ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

🏍 Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй , “Чингис МС” клубийн ерөнхийлөгч П.Хатанбаатар, дэд ерөнхийлөгч Б.Анхбаяртай нартай уулзаж “Талын салхи” олон улсын мото фестивалийг зохион байгуулалтын талаар ярилцлаа.

🏍 Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилгоор “Чингис МС” клубтэй хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ зохион байгуулна.

🏍 Фестивальд 21 аймгийн мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирж оролцдог бөгөөд өнгөрсөн жилийн тухайд ОХУ-аас 100 гаруй мото спорт сонирхогчид оролцож байжээ.