”Монголд зочлох жил -2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж, 2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилгоор Монголд анх удаа Монгол-Оросын тур оператор компаниудын форум уулзалт, танилцах аялалыг Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ.
Энэ жил Оросын зах зээлээс 200- 250 мянган жуулчин хүлээж авахын тулд олон талт маркетинг ажлууд хийж, хил залгаа бүс нутгуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Монгол орныг сурталчилж, орос хэл дээр www.welcome-to-mongolia.ru веб сайтыг ажиллуулж байна.
Уг форумд ОХУ-ын 27 бүс нутгаас 100-н ТУР оператор компани, тус Улсын 35 хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Монгол талаас 106 тур оператор компаниуд оролцож, нийт 200 гаруй төлөөлөгчдийн дунд бизнесийн гэрээ хэлцэл хийх, харилцан мэдээлэл солилцох B2B уулзалт болсон
Мөн “ФАМ ТУР”-ын үр өгөөжийг нэмэгдүүлж, Монголд ирэх Орос жуулчдын тоог өсгөх, цаашдаа хоёр орны Төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой харилцаа үүсгэх боломжийг өгөхөөр зорьж байна.