• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

ХАЯГДАЛ СҮҮНИЙ САВААР ШУВУУДАД ТУСЛААРАЙ

ByAdministrator

Feb 10, 2023

🐦 Энэ амралтын өдөр буюу 11,12-нд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулагдах “Улаанбаатар өвлийн наадам”-ын үеэр Saraana Nature Conservation Foundation байгууллагаас хүүхэд багачуудад зориулан “Манай хотын шувууд” нэртэй танин мэдэхүйн мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна.

🐦 Энэ үеэр хаягдал сүүний сав ашиглан хүүхэд багачууд маань шувуу хооллох сав хийж, хөөрхөн бяцхан шувуудыг өвлийг өнөтэй давахад тус дэм болох боломжтой. Мөн хүрэлцэн ирэхдээ хаягдал сүүний саваа авчирч өгөхийг уриалж байна.

Таны авчирч өгсөн сүүний сав бүр Улаанбаатар хотод өвөлждөг хөөрхөн бяцхан шувуудад туслах ажилд том дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.