• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ” –Д ГАДААД, ДОТООДЫН 900 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО

ByAdministrator

Feb 9, 2023

❄️ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скайрезорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар өвлийн наадам” арга хэмжээг 2023.02.11-12-ны өдрүүдэд Скайрезорт цанын баазад зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын мөсөн сурын холбооны тэргүүн А.Гомбодорж, Монголын үндэсний мөсний шагайн холбооны ЕНБД Л.Булгантамир, Монголын регбиний холбооны Ерөнхий менежер Н.Энх- Амгалан, Монголын параглайдингийн холбооны ерөнхийлөгч П.Болд, Монголын мэргэжлийн снөүбордын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Отгонбор нар оролцож мэдээлэл өглөө.

❄️ Монгол улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрем спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

❄️ Наадмын үеэр

– Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Снөүбоардын тэмцээн

– Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

– Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана.

❄️ Үзүүлбэр, үйлчилгээ

– Шүхрийн үзүүлбэр

– Шувуулахуйн үзүүлбэр

– Снөүбоардын үзүүлэх тоглолт

– Нохой чарганы үйлчилгээ

– Хоол ундны үйлчилгээ

– Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.

❄️ Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 177 багийн 856 тамирчин оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг гэх мэт Монгол туургатны 30 орчим гадаад тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

❄️ Мөн хүрэлцэн ирсэн үзэгч, амрагчдад зориулан МУСТА, дуучин Ц. Нарантуяа, МУСТА, дуучин Б.Алтанжаргал, МУСТА, дуучин Г.Эрдэнэчимэг болон “Улаанбаатар театр”-ын Гоцлол дуучин, МУСТА О.Анхчимэг, МУСТА Ц.Гансүх нар нар ая дуугаа өргөх бол “The core” бүжгийн студийн бүжигчид уран бүтээлээ толилуулна. Энэ үеэр дуулах сонирхолтой хүүхэд, залуучуудад зориулсан “Open mic” арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Мөн наадмын үеэр BLUE SKY- SKY RESORT- BLUE SKY чиглэлд “CITY TOUR” хотын аяллын автобус дараах хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Тасалбарын үнэ 2000 төгрөг юм.