Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд харилцан санал солилцож, 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээний хуанлийг боловсрууллаа.
Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг хуанлид тусгасан болно.