Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, YOUTHinc.mn – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ-тай хамтран “Study tour” танилцах аяллыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү аялалаар өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй 15-34 насны залуучуудад зориулж 10 сарын 15-наас 12 сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Энэхүү аялал нь залуучуудад ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгж, бизнесийн хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн байгууллагуудад хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон боломжийг нээж өгөх юм.

Бүртгүүлэх холбоос: https://www.youthinc.mn/study-tours