БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөххотод хөл хорио тогтоогоод байна. Иймд Улаанбаатар – Хөххот чиглэлийн нислэгээр зорчих, тус хотоор дамжин бусад хотууд руу зорчих иргэд, оюутнууд Та бүхэн нислэгийн тийз авсан даруйдаа Хөххотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газарт +86 17678002262 дугаарын утас болон huhhot@mfa.gov.mn цахим шуудангаар урьдчилан мэдэгдэж, бүртгэл хийлгэнэ үү.

БНХАУ-ын баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу Хөххотод тусгаарлалтын хугацаагаа дуусган өөр хот руу зорчих тохиолдолд хятадын талд урьдчилан мэдэгдэж, шаардлагатай туслалцааг үзүүлэх юм.

✅ Түүнчлэн, консулын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой.

1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323

2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596

3. Хөххот дахь ЕКГ +86 17678002262

4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884

5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334

КОНСУЛЫН ГАЗАР