ОХУ-ЫН ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ ОЛГОНО

ОХУ-ЫН ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ ОЛГОНО

Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэн байгаа бөгөөд дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байна.

Ийнхүү өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.

Тухайн иргэн оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарах юм.

Түүнчлэн гадаадын иргэд нь Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

ГРАЖДАНАМ РФ БУДУТ ВЫДАВАТЬ ВРЕМЕННЫЕ ВИД НА ЖИТЕЛЬСТВО В МОНГОЛИИ

Согласно Правительственному Соглашению между Двух стран, граждане РФ имеют право посещать Монголию без визы в течение 30 дней.

При желании вы можете продлить еще 30 дней. Согласно Закону о Правовом положении “Иностранных граждан”и “Порядку выдачи виз Монголии”, утвержденному постановлением правительства, срок пребывания иностранца, прибывшего без визы в Монголию в соответствии с Международным Договором Монголии на условиях времменного прибытия и взаимных поездок между гражданами Возможное однократное продление на срок 30 дней.

Если указанный выше срок истекает, вы должны покинуть границу Монголии и вернуться в свою страну.

Однако из –за ситуации в РФ эти граждане подают Заявки на Временное пребывание в Монголии. Например с 21 сентября 2022 года насчитывается более 700 граждан, продливших свои 30-дневные визы, и более 1000 граждан, получивших консультации по вопросам получения разрешений на временное проживание и продления пребывания в Монголии.

Причем большинство из них являются гражданами Республики Бурятия. Таким образом, в связи со сложившейся ситуацией в случай обрашение вышеуказанных граждан за разрешением на временное проживание в Монголии.

На оснавании изучения и рассмотрения их завления было принято решение о предоставлении им разрешения на временное проживание в Монголии до кризиса. Ходатайство о проживании иностранного гражданина временно посещающего Монголию и проживающего в Монголии по служебным или личным причинами, решается в соответствии с Законом о правовом статусе Иностранных граждан в Монголии утверждается Постановлением Правительства.

В рамках этого законодательства временно будут выдаваться 56 видов на жительство. Если гражданин подает заявление на проживание, Временный вид на жительство будет выдан на основании расмотрения заявления и проверки в соответствии со строгой процедурой.

Например Если вы подали Заявление на получение вида на жительство с целью трудоустройства проверьте подали ли вы Заявления о приеме на работу и подисали ли вы трудовой договор. Также решение будет приниматься в зависимости от того заключил ли студент договор с учебным заведением или оплатил стоимость обучения.

Кроме того, иностранные граждане обязаны соблюдать законы Монголии историю культуру и традиционные обычай Монгольского народа. Обратите внимание что если вы нарушите Законы Монголии совершите незаконные действия или выполните действия запрещенные для иностранцев вы будете привлечены к уголовное ответственности в соответсвии с Законом Монголии.