“Улаанбаатар” олон улсын явган аяллын фестиваль 2022 оны 08-р сарын 27-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт болно

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын аялагч, амрагчдыг явган аялалд хамруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, “Монгол Оллэ” явган аяллын маршрутыг танилцуулах зорилгоор “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг 4 дэх жилдээ зохион байгуулна.

Хөдлөх цэг: Д.Сүхбаатарын талбайгаас 07:30-08:00 цагийн хооронд цуглаж, хөдлөх ба Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 09:00-09:20 хооронд очно.

Жич: Оролцогчид цагаа баримтлан ирнэ үү!!!

Анхааруулга: Алхагчид өөрсдийн аяга, таваг, халбага сэрээтэйгээ ирнэ.