• Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Play Time” Олон Улсын хөгжмийн наадмыг Ногоон Тогтвортой наадам /Green Sustainable Festival/ уриан дор 2022 оны 7-р сарын 07-10-ны өдрүүдэд Гачуурт тосгон дахь Монгол шилтгээн цогцолборт 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
  • Наадмын хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж арга хэмжээний зохион байгуулалт болон явцтай танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
  • “Play Time” хөгжмийн наадамд 150 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд Дэлхийд алдартай гадаадын хамтлаг дуучид мөн ирж уран бүтээлээ толилуулна.