СОЁЛ УРЛАГ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

СОЁЛ УРЛАГ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар танилцууллаа. “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна.

https://ulaanbaatar.mn/news/16864