• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

АЖИЛ ОЛГОГЧДЫН АНХААРАЛД

ByAdministrator

Apr 18, 2022

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлөөр хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Ажил олгогч Та нээлттэй зарлагдсан байнгын болон түр ажлын байрын зарыг доорх хүснэгтийн дагуу бөглөн ubtourism@gmail.com хаягаар ирүүлнэ үү.