АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР ДАРААХ 5 АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран өнгөрсөн 2 сарын хугацаанд Аялал жуулчлалын салбарынханы дунд шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс гарсан саналыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарын хуралдаанд оруулж, Аялал жуулчлалын салбарт дараах 5 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.  

Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн 5-н шийдвэрт:

1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,

2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,

3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,

4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,

5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын машинтай аяллыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.