Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”- ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв, Монгол улс дахь Францын төлөөлөгчийн газар Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 3 дугаар сарын 27-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд 14:00-18:00 цагийн хооронд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.
Соёлын өдөрт сургалт судалгааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компани, ресторан, ТББ болон франц хэлтэн орнуудын дипломат төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцоно. Тус арга хэмжээний үеэр оролцогч байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгоно.
Түүнчлэн урлаг соёлын арга хэмжээнд Циркийн үзүүлбэр, DJ Løwne, , Voice шоуны “содон төрх” дуучин Jojo хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа явагдахаас гадна олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” зохион байгуулагдана.
Өдөрлөгийн оргил үед Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох алдарт “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулна. Та бүхний өргөнөөр оролцохыг хүсье.
23 ДАХЬ УДААГИЙН ФРАНЦ ХЭЛТНҮҮДИЙН БАЯР – 2022
ФРАНЦ ХЭЛТЭН ОРНУУДЫН ХОТХОН 27.03.2022
2022 оны 3-р сарын 27 Сүхбаатарын талбай
№ | Цаг | Үйл ажиллагаа | Хугацаа | Холбоо барих |
1 | 14:00 – 14:20 | Нээлтийн үг (Хөтлөгч: УБАФ Селин Мартин) Нийслэлийн Засаг даргын тамгын газарДБЭТ-ын захиралМонгол дахь Францын Элчин сайд | 20” | |
2 | 14:20 – 14:35 | Оргилболд – Циркийн үзүүлбэр бичлэг | 15” | |
3 | 14:35 – 15:05 | Жазз дуучин Жожо 1 (Франц жазз хөгжим) | 30” | |
4 | 15:00 – 15:25 | Ногоонбаатар төслийн видео бичлэг EUNIC | 25” | |
5 | 15:25 – 15:55 | Жазз дуучин Жожо 1 (Франц жаз хөгжим) | 30” | |
6 | 15:55 – 16:50 | DJ хөгжим – Løwne, Beat Boutik Records / Dj Set” | 55” | |
7 | 16:50 – 17:00 | Урлагийн тоглолтын хаалтын үйл ажиллагаа | 15” | |
8 | 17:00 – 17:15 | Кармен дуурийн шууд дамжуулалтын нээлт | 15” | |
9 | 18 :00 – 18:30 | Clôture des stands | 30” | |
10 | 17:00 – 20:00 | Кармен дуурийн шууд дамжуулалт | 90” | |
11 | 20 :30 | Коктэйлтэй үдэш /зөвхөн урилгаар/ | –” |