Дэлхийн морьт харвааны холбоо /IHAA/, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Морьт харваачдын холбоотой хамтран 2022 оны 9-р сарын 9-11-ний өдрүүдэд Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар боллоо.

Тус тэмцээнд дэлхийн 30 орны 100 гаруй тамирчин оролцож хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Монголын Морьт харваачдын холбоотой хамтран аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн  бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Харин энэ удаад тус тэмцээний чансааг ахиулан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгож зохион байгуулах гэж байна.