ЯПОН УЛСЫН МИНПАКҮ УГСААТАН СУДЛАЛЫН МУЗЕЙД “ЗУРГУУДЫН УЧРАЛ- МОНГОЛЫН 100 ЖИЛИЙН ӨМНӨХ БА ОДОО ҮЕ” СЭДЭВТ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Япон Улсын Минпакү Угсаатан Судлалын Музейд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны хооронд “Зургуудын учрал- Монголын 100 жилийн өмнөх ба одоо үе” (Special Exhibition “100 years of Mongolia: Encounters through the Photography”) сэдэвт тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн зорилго нь Японы эгэл жирийн иргэд Монгол орон болоод Монголчуудын талаарх ерөнхий төсөөлөл нь тал нутаг, нүүдэлчид хэмээн ойлгосоор ирсэн уг нийтлэг ойлголтыг өөрчлөх, Япон улсын иргэд болон гадаадын жуулчдад Монгол улсын хотын соёл болон Шашны соёлын талаарх мэдээллийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан таниулахыг зорьсон.

Үзэсгэлэнд дэглэгдэх үзмэрүүд нь ХХ зууны эхэн үед дэлхийн олон улсуудаас Монголыг зорин очиж байсан судлаач, эрдэмтдийн гэрэл зургийн дуранд буусан 100 жилийн өмнөх Монгол орон ба XXI зууны гэрэл зурагчдын дуранд буусан бүтээлүүдийг дэлгэн толилуулна. Уг үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь

1. “Их Хүрээ” Балган XIX зуун

2. “Өөрийн хөрөг” Г.Занабазар XVII зуун

3. “Арван засгийн бөх” Д.Дамдинсүрэн 1965 он

4. Майдар бурханы танка зураг XIX зуун зэрэг бүтээлүүдээр оролцож байна.

Үзэсгэлэн болох газар: Япон улсын Угсаатны зүйн музей (тусгай үзмэрийн танхим)

Хугацаа: 2022 оны III сарын 17-ны өдрөөс V сарын 31-ны өдөр.

Музейн амрах өдөр: Долоо хоног бүрийн Лхагва гариг. (Баярын өдрүүдээр)

Ерөнхий зохион байгуулагч: Япон улсын Угсаатны зүйн музей.