• Thu. Jul 18th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ОРЛОГО ДУНДЖААР 76 ХУВИАР БУУРЧЭЭ

ByAdministrator

Mar 16, 2022

Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3%-иар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн, цаашид бизнесээ сэргээж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдэл, аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор MҮХАҮТ-ын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлөөс Ковидын нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дундажаар 76% буурсан бол ажлын байр 63%-иар хорогджээ. Нийт оролцогчдийн 92% нь Засгийн газрын 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж чадаагүй гэжээ.

Судалгааны дэлгэрэнгүй тайланг доорхи линкээр орж танилцана уу.