ФОТО: “ЦЭНГЭГЭЭС ЦЭНГЭГ, ЦЭВРЭЭС ЦЭВЭР УРИАТАЙ” МӨСНИЙ БАЯР ЭХЭЛЛЭЭ


Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр эхэллээ.

“Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриатай мөсний баяр Хөвсгөл далайд өнөөдөр эхэллээ. Ковидын улмаас хоёр жил  дараалан завсарласан энэ удаагийн баярт орон нутгийн иргэдээс гадна Улаанбаатар хот болон бусад аймгуудын иргэд, гадаадын аялагчид зорин иржээ.

Өнөөдөр /03.03/ 16.00 цагийн мэдээгээр Ханх сумын Тусгай хамгаалалтын бүсэд 3000 орчим тээврийн хэрэгсэл, 10 мянга гаруй иргэн ирсэх хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. Мөсний баярт нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулж байна.

Мөсний баяраас хүргэж буй манай зурагчны фото сурвалжилгыг хүлээн авна уу.

Эх сурвалж:https://gogo.mn/r/jy02j