Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлстийн дарга В.Батчимэг нар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг амьд хөгжмийн “Playtime” наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдоржтой уузлаа.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж, эдүгээ 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа энэхүү наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Соёлын аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилготой юм.
“VISIT ULAANBAATAR” уриан дор явагдах энэ удаагийн “Playtime” наадамд 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ 60,000 гаруй үзэгчдэд 4 хоногийн турш хүргэнэ. Наадмын үеэр 15 тайзнаас инди, рок, фолк, метал, жааз, электроник, хип хоп хөгжим зэрэг олон төрлийн хөгжим эгшиглэнэ.
Өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны нийт 800 гаруй хамтлаг, уран бүтээлчид тус наадамд оролцож, хөгжим сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байсан. Дэлхийд танигдсан уран бүтээлчдээс Yo La Tengo, The Radio Dept, Муммий Тролль, Peter Hook and The Lights, The Wedding Present, The Pains of Being Pure at Heart, Mono, The Fin, Envy зэрэг хамтлагууд 2013-2019 онуудад ирж оролцож байжээ.
Ногоон наадам болох зорилтын хүрээнд үзэгчдэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг таниулах, хог хаягдлаа ангилах, зөв зохистой дахин ашиглах зэрэг эерэг хандлагыг бий болгохоор төлөвлөж байна.