МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, БОДЛОГЫН ТӨВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Удирдах Зөвлөлийн гишүүд өнөөдөр Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын дарга Д.Батсүх тэргүүтэй удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо /МАЖХ/-ны зүгээс зөвхөн арга хэмжээнүүд дээр хамтардаг хязгаарлагдмал байдлаар бус цаашдаа бодлогын төвшинд хамтран ажилладаг байх саналыг дэвшүүлсэн юм. Тухайлбал,1. Асуудал2. Амралт3. Арга хэмжээ гэсэн концепцын хүрээнд нэгдсэн бодлого, системтэйгээр хамтран ажилладаг байх саналыг МАЖХ-ны зүгээс тавьж буй юм.

Түүнчлэн МАЖХ-ны Бодлогын зөвлөлүүдийн зүгээс чиглэл тус бүрд тухайлбал, Хууль эрх зүйн бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөр, Гишүүнчлэл хамтын ажиллагаа, Дижиталчлал хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүллээ.

Уулзалтын үр дүнд МАЖХ, НАЖГ-тай хамтран ажиллах гэрээг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын Аялал жуулчлалын холбоо