МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталж, олон улсын зорчих хөдөлгөөнд нээлттэй боллоо. Вакцины бүрэн 4-р тунд хамрагдсан жуулчдыг аялал жуулчлалын хувийн хэвшил, компани аж ахуйн нэгж нь шуурхай хүндрэл бэрхшээлгүй, саадгүй ирэх бололцоог хангах тухай мөн вакцинд хамрагдаж амжаагүй жуулчид Монгол Улсад хамрагдах боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.