МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Пилхён-ыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал 2022 онд хамтран ажиллах ажлуудын талаар ярилцав. Тухайлбал жил бүр хамтран зохион байгуулдаг Солонгосын долоо хоног арга хэмжээг 2022 оны III улиралд зохион байгуулах, арга хэмжээний үеэр Солонгос улсаас К-Поп болон үндэсний дуу бүжгийн хамтлаг дуучдыг урьж оролцуулах, Солонгосын кино өдрүүдийг зохион байгуулах, фестиваль, арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалын талаар сурталчилгааны нэвтрүүлэг хийж, Солонгос улсад сурталчлах, цаашид арга хэмжээнүүдийг улам өргөжүүлэн зохион байгуулах чиглэлээр ярилцаж тохиролцов.
Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзалт хийлээ.