Үйл ажиллагааны хамрах хүрээ, Үндсэн чиглэл, Дүрэм

 

 Газрын үйл ажиллагааны хамрах хүрээ, үндсэн чиг үүрэг

 

ХАМРАХ ХҮРЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
 аялал жуулчлалын болон жуулчны үйлчилгээний байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтарч ажиллах;

1. Аялал жуулчлалын байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг гадаад улсад сурталчлах маркетингийн төлөвлөгөө боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

3. Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулах;

4. Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарч ажиллах;

5. Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

6. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

7. Жуулчдыг татах болон аялал жуулчлалын салбарт соёлын нөлөөллийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

8. Гадаад оронд зохион байгуулагдах аялал жуулчлалын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, арга хэмжээнд аялал жуулчлалын болон жуулчны үйлчилгээний байгууллагуудыг хамруулах;

9. Нийслэлийн аялал жуулчлалын нөөцөд түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, шинээр бий болгох ажлыг зохион байгуулах;

10. Гадаад, дотоодын жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах, мэдээллийн товхимлуудыг тогтмол шинэчлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

11. Нийслэлийн хэмжээнд аялал жуулчлалын салбарын мэдээллийн санг хөтлөх;

12. “Жуулчны мэдээллийн төв”-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх;

13. Жуулчдын санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх;

14. Гадаад, дотоодын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.