Шилэн данс

Шилэн дансны тухай хууль 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийн захиран зарцуулалтаа иргэд олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулж , олон нийт хяналт тавих боломжийг хангах зорилгоор “Шилэн данс” цэсийг нээгээд байна.

Энэхүү цэсэнд байрласан санхүү, төсвийн мэдээллээс тодруулах зүйл гарвал тус газрын ахлах нягтлан бодогч П.Ариунаатай  310559 дугаарын утсаар холбогдох эсхүл info@tourism.ub.gov.mn хаягаар цахим шуудан явуулах боломжтой.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал, шаардлагыг манай газрын холбогдох албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн та тус газрын даргад эсхүл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах эрхтэй.