“ОЮУТАН ЦАГДАА-2019” АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын аялагч, жуулчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Холбоотой хамтран “Oюутан цагдаа-2019” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд /6,7,8-р сард/ их, дээд сургуулийн 40 оюутныг хамруулан 6 дахь жилдээ зохион байгуулж, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаа дүгнэлээ.

2014-2019 онд “Оюутан цагдаа”-гаар ажиллах хүсэлт гаргасан 621 оюутныг гадаад хэлний анхан шатны мэдлэг, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эсэх талаарх мэдээлэл болон бусад холбогдох материалыг харгалзан 6 удаа сонгон шалгаруулалтад оролцуулж, тэнцсэн 400 иргэнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран сургалтад хамруулсан.Энэ жилийн “Oюутан цагдаа-2019” арга хэмжээг зохион байгуулахдаа нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдээс санал авч Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын Төмөр зам /вокзал/-ын орчмын худалдаа, үйлчилгээний төв, гадаадын жуулчид ихээр зорчдог, дамжин өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй газруудад эргүүлийн 20 чиглэлд 40 оюутан цагдаа 312 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

“Оюутан цагдаа” нар жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 төрлийн 4153 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тарааж, гадаадын 11224, дотоодын 92881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн 176 мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 6 хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллахаас гадна Үндэсний их баяр наадам, Дээлтэй Монгол наадам, Наадам найт жуулчдад зориулсан арга хэмжээ, БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлал зэрэг арга хэмжээний үеэр цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнд орж ажиллав.

“Оюутан цагдаа” О.Номун Э.Анхбаяр нар нь 2019 оны 8 дугаар сар 02-ны өдөр Зайсан толгой орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Гу Кихёг цүнхтэй эд зүйлсээ алдсан, Оросын холбооны улсын Анна Руденик тээврийн хэрэгслээ хайгаад олохгүй байсныг олж өгч харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

Мөн Оюутан цагдаагийн үйл ажиллагаанаас Бүгд найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн оюутан залуус туршлага судалж ажиллав.

“Оюутан цагдаа-2019” арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнуудыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбооноос шагнаж урамшуулав.

Арга хэмжээ хэрэгжих хугацаанд Нийслэл хотын хэмжээнд оюутан цагдаа ажиллах эргүүлийн чиглэлд гадаадын иргэдээс үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй  урьд оны  мөн үетэй харьцуулахад 3 нэгжээр буюу 3 дахин,  мөн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэн  2018 оны мөн үеийнхээс  4 нэгжээр буюу 40.2 хувиар тус тус буурсан, гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил төвшинд бүртгэгдсэн үзүүлэлттэй байна.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“ОЮУТАН ЦАГДАА-2019” АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨЛӨӨ Reviewed by on . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын аялагч, жуулчид тав тухта Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын аялагч, жуулчид тав тухта Rating: 0
scroll to top