Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол наадам-2019” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр:

  • Үндэсний дээл хувцасны загварын үзүүлбэр,
  • Дүүрэг, аж ахуй нэгж, байгууллага иргэдийн баярын жагсаал,
  • Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлал зэргийг үзүүлсэн гэр хотхон,
  • Үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав.

Тус арга хэмжээний үндэсний хувцастай баярын жагсаалд 6 дүүрэг, 8 аж ахуй нэгжийн 1500 гаруй хүн жагсаж, нийт 7000 гаруй гадаад, дотоодын иргэд, жуулчид үзэж сонирхсон.

Энэ жилийн Дээлтэй Монгол наадамд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Эдегей хамтлагийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Монгол туургатны Тува үндэсний хувцасны 3 коллекц үзүүлбэр, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Алша аймгийн Эзнээ хошууны Торгууд хувцас заслын компаний 14 төлөөлөгчид,Торгууд угсаатны хувцасны загварын үзүүлбэр, “Монгол үндэстний гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнд оролцогч Монгол туургатан улсуудаас бүрдсэн 16 миссүүдийн загварын үзүүлбэр үзүүлж энэ удаагийн наадам өргөн цар хүрээтэйгээр болж өндөрлөлөө.