ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭ АРГА ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ

July 6, 2019 11:55 am A+ / A-

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард ирэх жуулчдын тоо л гэхэд энэ жил 100 000-д хүрэх прогнозтой байна. 7-р сарын гол эвент болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран “Naadam Night” нэртэй зөвхөн жуулчдад зориулсан арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь 07-р сарын 11-ны өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах үндэсний их баяр наадмын албан ёсны нээлтийн хөтөлбөрийг тухайн өдрийн орой 21:00 цагт англи хэл дээр жуулчдад зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-д дахин зохион байгуулах юм.

Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Тасалбар борлуулах цэгүүд:

  • Ticket.mn,
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газрын жуулчны Мэдээлэл, сурталчилгааны төвүүд /Төв шуудан, УБ шилэн банк/
  • Зочид буудлууд

Холбогдох утас: 9700-3300, 99947478

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭ АРГА ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ Reviewed by on . Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард ирэх жуулчдын тоо л гэхэд энэ жил 100 000-д хүрэх прогнозтой байна. 7-р са Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард ирэх жуулчдын тоо л гэхэд энэ жил 100 000-д хүрэх прогнозтой байна. 7-р са Rating: 0
scroll to top