“ТАЛЫН САЛХИ-2019” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

Энэ амралтын өдрүүдэд моторын дуунд нэгдсэн залуус төмөр хөлгөө хөлөглөн хотын гудамжаар цуваа болон олны нүдийг хужирлах гэж байна. “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдөр зохион байгуулагдах талаар Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Тээврийн цагдаагийн алба, Монголын харли сонирхогчдын холбоо, ОХУ-ын тамирчдын төлөөлөл өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээн 800 мото спорт сонирхогчид цуваа болон “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө.

Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь ардын урлагийн тоглолт, Улаанбаатар чуулга, Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom, Rapper Gee, Rapper desant, Rapper NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.

Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцоно. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ.

Мото спорт сонирхогчид холбоо болон нэгдэж Тээврийн цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь тэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байна.

“ТАЛЫН САЛХИ-2019” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО Reviewed by on . Энэ амралтын өдрүүдэд моторын дуунд нэгдсэн залуус төмөр хөлгөө хөлөглөн хотын гудамжаар цуваа болон олны нүдийг хужирлах гэж байна. “Талын салхи-2019” олон улс Энэ амралтын өдрүүдэд моторын дуунд нэгдсэн залуус төмөр хөлгөө хөлөглөн хотын гудамжаар цуваа болон олны нүдийг хужирлах гэж байна. “Талын салхи-2019” олон улс Rating: 0
scroll to top