“Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

June 3, 2019 3:37 am A+ / A-

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2018 онд арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 34,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан ба оюутан цагдаа нар дотоодын 6424, гадаадын 7881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, төөрсөн 7 хүүхдийг Цагдаагийн байгууллагад мэдээллэн эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ.   

Тус арга хэмжээний үеэр ажиллахаар 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутанг шалгаруулж гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эерэгээр зөв тайлбарлах мэдлэг, чадварыг олгох сургалтыг  Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо,  Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран 2 өдрийн турш зохион байгуулсан байна.

“Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ Reviewed by on . Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” ар Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” ар Rating: 0
scroll to top