“Sky friends and Ulaanbaatar paragliding festival 2019” наадамд урьж байна

Энэ зуны анхны сонирхолтой нисэхийн арга хэмжээ “Sky friends & Ulaanbaatar paragliding festival” наадам 2019 оны 06-р сарын 8-ны өдөр жуулчдын гол зорин очдог үзвэр үйлчилгээний бүс болох байгалийн үзэсгэлэнт Цонжин болдогт Нислэг төвд болно. Тус наадам нь дотоодын иргэд төдийгүй жуулчдын аялал, амралт чөлөөт цагт зориулсан спорт арга хэмжээ юм.  

“Ulaanbaatar paragliding festival” 5 жилийн ойг тохиолдуулан агаарын чөлөөт нислэгийн спортын холбоод, ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоод авиа компаниудтай хамтран Монгол Улсад агаарын чөлөөт нислэгийн спортууд болон ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Sky friends” наадмыг зохион байгуулна.

Фестивалийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, үйлчилгээ:

  • Улаанбаатар хотын 5 дахь удаагийн параглайдингийн фестиваль
  • Параглайдингийн цэгэн буултын шилжин явах цомын нээлттэй тэмцээн
  • Агаарын чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолт (онгоц, параглайдер, парамотор, парашют)
  • Параглайдинг, парашют спорттой танилцах өдөрлөг, өөрийн биеэр хийж үзэх
  • Параглайдинг тандем нислэг буюу зорчигчтой нислэгийн үйлчилгээ
  • UTV, ATV, 4 дугуйт мотоциклоор аялах түрээсийн үйлчилгээ
  • Урлагийн тоглолт, шоу арга хэмжээ

Адал явдал, сонирхолтой арга хэмжээгээр дүүрэн спорт наадамд оролцон 1 өдрийг нисэгчид, шүхэрчидтэй хамт дүүлэн нисч орой нь галын наадам, амьд хөгжим, жазз, бөмбөрийн аянд дуулж бүжиглэн өнгөрүүлээрэй.

Facebook group:   Fly with us Монголын агаарын спорт сонирхогчдын групп

Facebook page:    Ulaanbaatar paragliding festival

“Sky friends and Ulaanbaatar paragliding festival 2019” наадамд урьж байна Reviewed by on . Энэ зуны анхны сонирхолтой нисэхийн арга хэмжээ “Sky friends & Ulaanbaatar paragliding festival” наадам 2019 оны 06-р сарын 8-ны өдөр жуулчдын гол зорин очд Энэ зуны анхны сонирхолтой нисэхийн арга хэмжээ “Sky friends & Ulaanbaatar paragliding festival” наадам 2019 оны 06-р сарын 8-ны өдөр жуулчдын гол зорин очд Rating: 0
scroll to top