Аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээ боллоо

Урин дулаан цаг ирж байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдэж байгаа энэ үед дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүрийн аялал жуулчлалын улирлын нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.

Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг төдийгүй зөөлөн алт хэмээгдэх Монгол ноолуураар дэлхийг гоёх цаг ирж байна гэхэд хилсдэхгүй.

Говь ХК-ийн “Галлериа Улаанбаатар” салбар дэлгүүр аялал жуулчлалын байгууллага болон хөтөч, жолооч нарт олгох урамшууллын хувиа нэмэгдүүлэн тус бүрт нь нийт худалдан авалтын 6 хувийг олгохоор болсон байна.

Тус салбар дэлгүүр нь  хэвлэх үйлдвэр хэмээх түүхэн дурсгалт барилгыг орчин үеийн архитектурын өвөрмөц шийдэлтэй хослуулснаар Улаанбаатар хотын өнгө төрх, үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт болгон Монголыг зорин ирэх жуулчдад жилийн дөрвөн улирлын турш дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж байна.

Аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээ боллоо Reviewed by on . Урин дулаан цаг ирж байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдэж байгаа энэ үед дэлхийн хамгийн том ноолуурын Урин дулаан цаг ирж байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдэж байгаа энэ үед дэлхийн хамгийн том ноолуурын Rating: 0
scroll to top