“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Скай Резорт” цогцолборт болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён гэр бүлийн хамт өргөнөөр оролцлоо.

Мөсөн сурын харвааны УАШТ-нд хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож нийт 320 гаруй харваачид оролцон Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж өнгөрөв.

Мөсний Шагайн УАШТ-нд нийт 260 гаруй харваачид оролцож Талын харвааны төрөлд Дархан мэргэн, спортын мастер С.Чулуун-Эрдэнэ, харваач Д. Цогбадрах нар тэргүүлж, Д.Цогбадрах улсын мэргэн цол хүртлээ. Цуваа харвааны төрөл Дархан мэргэн, спортын мастер С.Чулуун-Эрдэнэ түрүүлж Мөсний Шагайн УАШТ-нээс анх удаа хос алтан медаль хүртсэн байна.

Улаанбаатар хотын цасны точ рагбигийн аварга шалгаруулах тэмцээнд 10 багийн 150 гаруй тамирчид оролцож Хөх Толбот Дайчид клуб тэргүүллээ.

Шинэ тутам хөгжиж буй спортын төрлийг сонирхогчдын тоо улам нэмэгдэж байгааг Снөүбоардын УАШТ, Улаанбаатар хотын Цана болон Параглайдингийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон тамирчдын тоо, гаргасан амжилтаас харж болхоор байлаа.

Иргэд дөрвөн дугуйт мотоциклийн үзэсгэлэн, парад, үзүүлбэрийг сонирхсноос гадна гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд гэр бүл, хамт олноороо оролцож мөсөн хананд авиран нохой чаргаар гулгаж, тэмээ, бүргэд, харцага, шонхор зэрэг амьтадтай зураг даруулан амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлэв.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчиллаа.

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО Reviewed by on . Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Скай Резорт" цогцолборт болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл хувцса Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Скай Резорт" цогцолборт болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл хувцса Rating: 0
scroll to top