Хоол бол хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ төдийгүй аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Food tour буюу хоолны аялал жуулчлалыг дэлхийн олон орон хөгжүүлж жуулчдыг татаж байна. Мөн дэлхий дахинаа органик эрүүл хүнсийг эрхэмлэх болсон. Иймд бид олон зууны түүхтэй, нүүдэлчин хэв маягийг хадгалсан өөрийн гэсэн онцлогтой Монгол хоолны соёлыг олон улсад сурталчилснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Монгол Улсад 2018 оны эхний 7 сарын байдлаар ирсэн гадаадын жуулчдын тоо 293 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 303 сая ам долларын орлогыг оруулсан байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг давуу талтай.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “UB Food Festival” арга хэмжээг 6 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байна.

“Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг маргааш буюу энэ Ням гаригт зохион байгуулна. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын нэрийн хоолтой болох юм.

“UB Food Festival”-д оролцогч 40 гаруй байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулж байна.

Арга хэмжээний эхний өдөр болж өнгөрсөн “Хэн хамгийн хурдан бургер идэх вэ?” тэмцээнд 5 үзэгч оролцсноос н.Содов 3 давхар махтай 2 ширхэг бургерийг 5 минут 10 секундэд идэн тэргүүн байрыг эзэлж “Бургер кинг”-ийн нэрэмжит шагналыг хүртлээ. Харин “Хэн хамгийн хурдан айраг уух вэ?” тэмцээнд 6 үзэгч оролцсноос н.Бат-Оргил 1 литр айргийг 16 секундын дотор ууж “Хөх-Үүр” компанийн нэрэмжит шагналын эзэн болсон байна. Маргааш ч бас олон тэмцээнүүд болох тул та ч бас шагналын эзэн болох боломжтой.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж амтат хоол зооглонгоо амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

“UB FOOD FESTIVAL 2018” ХӨТӨЛБӨР

2018.08.24 /13:00-00:00/

13.00 Нээлтийн үйл ажиллагаа

13.30 “Монголын Үндэсний Урлагийн Их Театр” тоглолт

14.00 Циркийн тоглолт

14.15 Мастер тогоочийн шоу

14.25 Хөтлөгчийн цаг

14.35 Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх“ чуулга тоглолт

15.15 Мастер тогоочийн шоу

15.35 Хэн хамгийн хурдан хотдог идэх вэ? тэмцээн

15.50 Бартендерийн шоу

19.00 Уран бүтээлчдийн тоглолт

19.30 Уран бүтээлчдийн тоглолт

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.25 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дууны тоглолт

12.25 Циркийн уран нугаралт

12.35 Дуучин Жавхаасайхан

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 Хөгжөөнт тоглоом

13.35 “Улаанбаатар чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Мөрөөдлийн театр” хөтөлбөр

14.50 “Аавтайгаа хамт” тэмцээн

15:20 Бартендер шоу

15.30 Уран бүтээлчдийн тоглолт

15.40 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

19.30 Бартендер шоу

19.50 “Зумба” бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.26 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дуу

12.25 Циркийн галт үзүүлбэр

12.35 Уртын дуу /Цэргийн дуу бүжгийн чуулга/

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 “Хайртдаа” хоолны тэмцээн

13.35 “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Маск продакшн” хошин хөтөлбөр

14.50 Хөтлөгчийн хөгжөөнт цаг

15.30 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

20.30 Салса, Бачата бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн хэмжээний тоглолт

 ЗАДГАЙ ТАЛБАЙН ХӨТӨЛБӨР

  • Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
  • Айрагны тэмцээн
  • Зөв хооллолтын зөвлөгөө
  • Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
  • Мөхөөлдөсний тэмцээн
  • Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
  • “Гэрийн эзэгтэй” ток шоу
  • “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
  • “Бяцхан тогооч” уралдаан
  • Амьтдын хоол
  • Шоколадны баяр
  • Сугалаат уралдаан
  • Шар айрагны тэмцээн
  • “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
  • “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн